хүн болох багаасаа хүлэг болох унаганаасаа Чөдөр хаяжээ би. Чимээгүйхэн аав минь ширтэнэ. Харц нь намайг ороолгоно. Энэ эхийг уншиж суухад монголчууд үр хүүхдийнхээ төлөвшилд хар багаас нь анхаарч үгээрээ ухаажуулж, харцаараа хүмүүжүүлдэг эртний уламжлалтай байсан нь илхэн. Хүүхдээ ажилд сургаж амьдрах ухаанд хүргэдэг байсан нь “ ар давж хүлэг болдог, ажил хийж хүн болдог” гэсэн сургаал үгээс харагдана. монголчуудын үр хүүхдээ сурган хүмүүжүүлж байсан 9 ухааныг сөхөн үзвэл: 1. хүүхдээ зөв хайрлах 2. хүүхдээ хамгаалж явах 3. хүүхдэдээ амьдрах ухаан заах 4. хүүхдэдээ сайнаар нөлөөлөх 5. хүүхэдтэйгээ цуг үйл гүйцэтгэх 6. хүүхдээ зөөлөн чихтэй сониуч өсгөх 7. хүүхдээ дуурайх юмтай амьдарч сургах 8. хүүхдээсээ амьдралын эрээн барааныг үл нуух 9. өрх гэр төр улсын ёс заншлыг зааж сургах хэмээн сургажээ.
|